Двайн Жонсон охиноо танилцуулав

Холливуудын нэрт жүжигчин Двайн Жонсон энэ сарын 20-нд охинтой болсон билээ. Тэрбээр шинэ хүнээ өлгийдөн авсны дараахан охиныхоо зургийг инстаграмдаа нийтэлсэн юм. Тэгвэл жүжигчин эр өчигдөр буюу Зул сарын баяраар өөрийн инстаграм, твиттерийнхээ тусламжтай олон нийтэд охинооо албан ёсоор танилцуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Жүжигчин эр “Энэ бол миний охин. Хөөрхөн байгаа биз. Намайг дэмждэг, хайрладаг бүх хүнд баярлалаа, бас Зул сарын баярын мэнд хүргье. Охинтой минь адилхан саяхан мэндэлсэн багачуудад баяр хүргье” гэж хэлжээ.
Тэрбээр охиндоо дуучин Нат Кинг Колегийн “Зул сар” дууг дуулж өгч буй бичлэгээ инстаграмдаа байршуулсан байна. Двайн Жонсон охиноо Жасмине хэмээн нэрлэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ