Аффлекийг уучилсан гэв

Энэ оны дундуур холливуудын нэрт жүжигчин Бен Аффлек болон Женнифер Гарнер нарыг салах өргөдлөө шүүхэд өгсөн хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлсэн билээ. Тэд хөндийрсөн хэмээн гэрчүүд мэдээлсэн ч салаагүй гэсэн юм. Тэгвэл жүжигчин бүсгүй нөхрөө уучилж, эргэн нийлэхээр болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Женнифер Гарнер өчигдөр “FOX 24” сувагт ярилцлага өгөх үерээ “Аффлек бид хоёрын харилцаа тааруухан байгаа. Энэ бүгд ил болсон. Гэхдээ би нөхрөө уучилсан. Түүнийг буруутгахыг хүсч буй ч хүүхдүүдийнхээ төлөө ...” гэж хэлжээ. Хөтлөгч түүнээс “Аффлек таныг хуурсан юм уу. Та хоёр салах юм уу” гэж асуухад тэрбээр “Хариулах боломжгүй” хэмээн хариулсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ