Морин хуур наадмын бүртгэл явагдаж байна

img

Морин хуур наадам 29 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур-2015” наадам энэ сарын 16-28-ны өдрүүдэд болно. Уралдаанд оролцох уран бүтээлчдийг энэ сарын 15-ныг хүртэл Монголын хөгжмийн зохиолчдын холбооны байранд бүртгэх аж.

 

"Морин хуур-2014" наадмын Гран При шагналыг МУГЖ Н.Чулуунхүүгийн ая, яруу найрагч Ай.Төмөр-Очирын шүлэг “Ижий гөрөөс” дуу хүртсэн юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ