Одом селфи зургаа байршуулжээ
2016-01-07

“NBA”-ийн од Ламар Одом өнгөрсөн оны аравдугаар сард Невада муж дахь эмсийн хүрээлэнгээс ухаангүй байдалтай олдсон юм. Тэрбээр тус эмсийн хүрээлэнгээр долоо хоног үйлчлүүлсэн бөгөөд сүүлийн хэдэн хоног зочид буудлынхаа өрөөнөөс гараагүй учир тус хүрээлэнгийн ажилчид цагдаагийнханд дуудлага өгсөн байдаг. Цагдаагийхан тамирчин эрийг угаалгын өрөөнөөс нь ухаангүй байдалтай олсон юм. Шинжилгээгээр тэрбээр хар тамхи болон согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн нь тогтоогдсон билээ.

 

Одом тэр даруй Лос Анжелес хотын эмнэлэгт хүргэгдэж, өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгээж байна. Тэгвэл тамирчин эр ухаан орсноос гадна хүүхдүүдтэйгээ селфи хийж инстаграмдаа байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр анхны гэрлэлтээсээ Ламар.Ж, Дестини гэх охин хүүтэй юм.

 

Энэхүү селфи зургийг өнгөрсөн зул сарын баяраар авчээ. Одом хэзээ эмнэлгээс гарах нь тодорхойгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Санта Клаус:
Тэр эмсийн хүрээлэнд нь Дэлгэрцэцэг нэртэй нэг монгол хүүхэн ажилладаг гэсэн. Тэр янхан хар тамхи болон согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэдэг гэдэг нь тогтоогдсон. Яагаад гэвэл тэр хар эрд хийлгэж байснаа хийлгээж гэж гэж бичсэн.
2016-01-08