Сэтгүүлчийн шүүх хурал хойшиллоо

img

“Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаад холбогдох хэргийн шүүх хурал  өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд 14.00 цагт товлогдсон ч  шүүх бүрэлдэхүүн энэ сарын 24-ны өдрийг хүртэл хойшлуулсан байна.

Учир нь Мон-Уран компанийн захирал Б.Наранхүүг шүүх хуралд биечлэн оролцох хүсэлтийг шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнд уламжилсан аж. Тиймээс эл хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авчээ.

Түүнд эрүүгийн хуулийн 111.2-т зааснаар бусдыг гүтгэсэн хэрэгт буруутгаж   байгаа. Шүүх хуралд даргалагч шүүгчээр Ш.Төгсгэрэл, улсын яллагчаар Ш.Баярбилэг,  шүүгдэгчийн  өмгөөлөгч Ц.Монгол, нэхэмжлэгч Мон-Уран-ын захирал Б.Наранхүүгийн өмгөөлөгчид оролцоно.

Өчигдөр уг асуудлаар Монголын сэтгүүлчдийн эвлэл, Глоб интернэшл ТББ, Хүйсийн тэгш эрхийн төвөөс мэдээлэл хийсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

NARANXYY BOL ZAVXAI,ZALIXAI AMITAN SHU DEE.
2012-01-07