Каприо шилдэг эрэгтэй жүжигчнээр тодров

Лос Анжелес хотноо зохион байгуулагдаж буй 73 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” кино наадмын шилдгүүд тодорсоор байна. Тус наадмын “Драмын шилдэг эрэгтэй жүжигчин” номинацид “Амилсан чөтгөр” киноны гол дүр, жүжигчин Леонардо де Каприо ялагч болжээ. Тэрбээр энэхүү уран бүтээлээрээ “Оскар”-т тав дахь удаагаа нэр дэвшиж буй юм.
Наадмын хамгийн нэр хүндтэй “Шилдэг найруулагч” шагналыг “Амилсан чөтгөр” киноны найруулагч Алехандро Гонсалес Иньярриту хүртлээ.
“Мюзикл инээдмийн төрөл: “Шилдэг эмэгтэй жүжигчин” номинацид “Жой” киноны гол дүр, жүжигчин Женнифер Лауренс тодорчээ.
Энэ жилийн наадамд дуучин Леди Гага анх удаагаа нэр дэвшиж, ялагч боллоо. Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Америкийн аймшгийн түүх: Зочид буудал” гэх богино хэмжээний кино болон дуугаа гаргасан билээ. Уг уран бүтээл “Шилдэг богино хэмжээний уран бүтээл” номинацид ялалт байгуулжээ.
Олны анхаарлын татаад байсан “Шилдэг дуу” төрөлд Британийн уран бүтээлч Сэм Смит ялалт байгуулсан байна. Тэрбээр Жеймс Бонд цувралын “007:Спектр”-ийн дууг дуулсан юм.
Зохион байгуулагчдын зүгээс олгодог “Кино урлагт оруулсан хувь эрхэм” шагналыг холливуудын нэрт жүжигчин Дизель Вашингтонд олгожээ. Тэрбээр урлагт 40 гаруй жил зүтгэж, олон гайхалтай дүр бүтээсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ