Жем Керри олны өмнө гарлаа

Холливуудын нэрт жүжигчин Жем Керри өнгөрсөн оны аравдугаар сард найз бүсгүйгээ алдсан билээ. 27 настай Кетрин Уэст хар тамхи болон согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас зүрх нь зогссон. Жүжигчин эр найз бүсгүйгээ сүүлчийн замд нь үдсэнийхээ дараа олны өмнө гараагүй юм. Тэгвэл жүжигчин эр Лос Анжелес хотноо зохион байгуулагдаж буй 73 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолд зочноор уригдаж, “Шилдэг мюзикл, инээдмийн уран бүтээл” номинацийн ялагчийг тодруулжээ.
“Тэрбээр их өөдрөг харагдаж байснаас гадна сахалнаас бусад нь хэвээрээ байна. Түүний сахал их ургажээ” хэмээн “TMZ” сайт мэдээлжээ.
Керри ялагчийг нэрлэхээс өмнө “Та нар намайг үгүйлсэн үү. Би та нарыг саналаа. Би хоёр удаа “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болж байлаа. Ирэх жилээс энэ наадамд өрсөлдөж, шилдэг, чадварлаг гэдгээ дахин харуулах болно” гэж хэлсэн байна.
Түүний тодруулсан номинацид жүжигчин Мэтт Дэмоны тоглосон “Марсын иргэн” кино ялагч болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ