Жейсон Стэтхем сүй тавьжээ

“Тээвэрлэгч” киноны од Жейсон Стэтхем сүй тавьсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр 2009 оноос “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэр Рози Хантингтонтой үерхэх болсон юм. Тэд өнгөрсөн зул сарын баяраар сүй тавьцгаасан хэмээн эх сурвалж мэдээлсэн байна.
Лос Анжелес хотноо өчигдөр зохион байгуулагдсан 73 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” кино наадамд хос зочноор уригдсан байна. Улаан хивсээр алхах үедээ Рози сүйн бөгжөө зүүсэн байжээ.
Сэтгүүлчид Розигоос “Та хоёр сүй тавьсан юм уу” хэмээн асуухад тэрбээр “Тиймээ” хэмээн хариулсан байна.
Хос 20 насны зөрүүтэй бөгөөд холливуудын хамгийн олон насны зөрүүтэй 10 хосын гуравдугаар байрт жагсдаг юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ