Д.Болд ”Channel 11” телевиз байгууллаа

Төрийн соёрхолт дуучин Д.Болд монгол контентыг дэмжих зорилгоор энтертайнмент "Channel 11" цэнгээнт телевизийг байгуулжээ. “Соёлын довтолгоо” хэмээх уриатайгаар үйл ажиллагаа явуулах тус телевиз нээлтээ өчигдөр хийлээ.
Д.Болд “Сэтгэл их догдолж байна. Их зүйлийг бүтээх урам зориг төрж, том салбарын хаалгыг хамт олонтойгоо нээлээ. Бидний эрхэм зорилго үзэгчдэд сэтгэлийн болоод мэлмийн таашаал өгөхөд чиглэх болно. Бид хичээнэ. Та нар минь дэмжээрэй” хэмээв.
Дуу хөгжим, кино рокестр зэргийг олон улсын стандартад нийцсэн Английн тоног төхөөрөмжөөр дамжуулан хүргэх бөгөөд энэ сарын 11-ны өдрөөс сувгаа туршилтаар танилцуулж эхэлжээ.
Отгон телевиз “Channel 11”, Univision #24, DDish #11, SkyMedia #22, дээр гарч буй юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ