”Евгений Онегин” дуурь 71 дахь удаагаа тоглогдоно

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийг тоглох гэж байна. Энэхүү дуурь нь тус театрын тайзнаа тавигдаад 53 жил болж байгаа бөгөөд энэ удаад 71,72 дахь удаагаа тайзнаа тавигдахаар болжээ.
Онегины дүрд Э.Анхбаяр /МУСТА/, Татъяанагийн дүрд Б.Энхнаран тоглох юм байна.
Дуурийн үйл явдлаас товч танилцуулбал:
Залуу найрагч Ленский Петербургээс тосгондоо ирэхдээ өөрийн найз Онегинг сүйт бүсгүйнхээ найз Татъяанатай танилцуулна. Тэд бие биендээ татагдах ч Онегин бидний харилцаа удаан үргэлжлэхгүй хэмээн Татъяанад ойлгуулна. Удалгүй Онегин найз Ленскийтэй муудалцаж үхлийн буудалцаан хийж Онегин амьд үлдэнэ. Онегин удаан хугацааны турш хэрэн тэнэсээр Петербургийн нэгэн дээдсийн найранд оролцоно. Гэвч уг найр түүний дурлалт бүсгүй Татъяанагийн хурим байна.
Дуурь цааш хэрхэн өрнөхийг энэ сарын 16-17-ны өдрүүдэд 17.00 цагаас Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаас тольдох боломжтой.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ