“Оршихуй” хамтарсан тоглолт болно

img

Улсын драмын эрдмийн театрын 85 жилийн ой энэ онд тохионо. Ойн баярт зориулан театрын уран бүтээлчид жүжигчин Л.Дэмидбаатар /СТА/, гэргий М.Анхтуяа /СТА/ нарын “Оршихуй” уран бүтээлийн хамтарсан тоглолтыг зохион байгуулахаар болжээ.

 

Жүжигчин Д.Дэмидбаатар урлагт 27 жил зүтгэсэн бөгөөд энэ хугацаанд 80 гаруй жүжиг, 30 гаруй уран сайхны кино, 200 гаруй хошин урлагийн жүжигт тоглосон байна. Харин түүний эхнэр М.Анхтуяа “Улаанбаатар” чуулгын гоцлол дуучин. Тэрбээр уг тоглолтод дуулахаас гадна жүжиглэх бол харин Д.Дэмидбаатар жүжиглэхээс гадна дуулах гэнэ. Жүжигчин Д.Дэмидбаатар “Батзаяа ба түүний нөхөд”, “Шинэ үе”, “Өнгөт инээд” зэрэг хамтлагийг байгуулахад хүчин зүтгэж явсан учраас хошин урлагийн төлөөлөл болж “Эмоци”, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчид тоглолтод оролцохоор болжээ. Мөн “Улаанбаатар” чуулгын “Хангарьд”  үндэсний найрал хөгжимчид, УДЭТ-ын уран бүтээлчид оролцох юм байна.

 

“Оршихуй” уран бүтээлийн хамтарсан тоглолт энэ сарын 27,28-ны өдрүүдэд 19.00 цагт УДЭТ-т болно.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ