“Монголын үндэсний урлагийн гайхамшиг” үзэсгэлэн нээгдэнэ

img

 

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын 65 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Ойг угтаж чуулгын уран бүтээлчид “Монголын их хатад” бүжгэн туульс, “Оройн дээд” дуулалт жүжиг, “Монголын их нүүдэл”  үндэсний их найрал хөгжмийн концерыг цувралаар тоглосон билээ. Энэ үеэр “Эх орноо, их урлагаа дэлхий дахинд хамтдаа сурталчилцгаая” урианд дор “Монголын үндэсний урлагийн гайхамшиг” сэдэвт гэрэл зургийн уралдааныг мэргэжлийн зурагчид болон гэрэл зураг сонирхогчдын дунд зарласан юм. Уралдааны оролцогчдод зориулан  өнгөрсөн онд “Монгол үндэсний бүжгийн баяр” зураг авалтын өдөрлөгийг  “Хүннү молл” цогцолборт зохион байгуулсан. Уг уралдааны дүн маргааш гарах бөгөөд “Монголын үндэсний урлагийн гайхамшиг” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг “Хүннү молл” цогцолборт дэлгэхээр болжээ.

 

Гэрэл зургийн уралдаанд нийт 25 гэрэл зурагчин 70 бүтээлээр өрсөлдсөн аж. Уралдааныг зохион байгулсан ҮДБЭЧ, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны зүгээс 70 бүтээлийг каталог болгон хэвлүүлхээр бэлтгэж байгаа юм байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-15