Лиам, Майли нар эргэн нийлжээ
2016-01-17

 

“Өлсгөлөн тоглоом” цувралын од жүжигчин Лиам Хемсворт болон дуучин Майли Сайрус нар эргэн нийлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд 2009 онд сүй тавьцгаасан ч 2013 оны тавдугаар сард сүйгээ цуцалж буйгаа мэдэгдэж, Лиам,  Майлигийн Лос Анжелес дахь гэрээс нүүсэн юм.

 

Тэгвэл хос эргэн нийлж, хамтран амьдрах болсон талаар Майлигийн дотны найз “TMZ” сайтад ярьжээ.

 

Тэрбээр “Лиам,  Майли нар өнгөрсөн зул сарын баяраар эргэн нийлж, нэг нэгнээ уучилсан. Тэд дахин сүй тавихаар болсон. Энэ ондоо багтаан сүй тавьж, ирэх оны дундуур хуримаа хийхээр тохиролцсон. Хос зул сарын баяраар дахин тангараг өргөж, ямар ч зүйл тохиолдсон салахгүй гэдгээ нэг нэгэндээ амласан” гэж ярьсан байна.

 

Лиам энэ амралтын өдөр твиттертээ “Зүрх минь дахин цохилж эхэллээ” хэмээн жиргэжээ.  

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
blr:
Heleed yah vee umnuh shigee boloh ni ashgui gej..
2016-01-17
fan:
Ymar goy medee ve.myley urdnii hevendee oroosoi.
2016-01-17