Хөвсгөл аймагт малын галзуу өвчин гарчээ. Тус аймгийн Их Уул сумын "Шивлэг" баг /сумын төвөөс баруун хойш 30 км зайтай/ Хавчигийн анга гэх газар иргэн Б.Б-ын хотонд энэ сарын 11-13-ны өдөр хоёр үхэр үхсэн байна.
Мэргэжлийн байгууллагынхан малын галзуу өвчин гэж оношилжээ. Голомтод нэг өрхийн хоёр том хүн, нэг хүүхэд, долоон адуу, 61 үхэр, 220 ямаа, нийт 288 мал 115 м/кв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.
Сумын Засаг даргын А-05 тоот захирамжаар 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа аж.
Б.Хүлэг
Уншиж байна |