Б.Амархүү, О.Ариунзул нар тоглолт хийнэ

ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү анхны бие даасан тоглолтоо “Гэртээ хүрэх зам” нэртэйгээр хийж, түүний дараа төрсөн өдрөөрөө “Birthday VIP live concert” зохион байгуулж байсан. Тэгвэл энэ удаад өөрийн гэргий О.Ариунзултай хамтран “Cool love” тоглолт хийхээр товоо зарлалаа.
Валентины баярыг угтан зохиогдох ил тоглолт ирэх сарын 12-ны 21.00 цагт “Crocus event hall”-д эхлэх бөгөөд ганц бие залууст зориулсан “love volution” фестивалаар үүрийн дөрвөн цаг хүртэл үргэлжлэх юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ