Оскарыг бойкотлохоо мэдэгдлээ

img

АНУ-ын Нью Йорк хотноо ирэх сард зохион байгуулагдах 88 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг жүжигчин Спайк Ли болон Жада Пинкет Смит нар бойкотлохоо мэдэгдсэн тухай “www.yangiliklar.net” мэдээллээ. Жүжигчид алтан хүний төлөө өрсөлдөж буй уран бүтээлчдийн дунд африк-америк гаралтай уран бүтээлч нэр дэвшээгүй явдалд дургүйцлээ илэрхийлсэн байна.

 

Спайк Ли твиттертээ “Ямар ч утга алга. Зохион байгуулагчид арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж байна. Би энэ удаагийн “Оскар”-т оролцохгүй. Телевизээр ч үзэхгүй” гэсэн бол Жада “Энэ удаагийн “Оскар”-т нэр дэвшигчдэд сэтгэл дундуур байна” гэж жиргэжээ.  

 

Жүжигчин бүсгүй дээрх жиргээнээсээ хагас цагийн дараа твиттертээ “Оскар” хэтэрхий цагаан байна” хэмээн бичсэн байна. Тэрбээр ийнхүү жиргэсэн шалтгаанаа 2014 оноос хойш тус наадмын хамгийн нэр хүндтэй шагнал болох “Шилдэг эрэгтэй, эмэгтэй гол, туслах дүр” номинацид өнгөт арьст уран бүтээлч ялагч болоогүй хэмээн тайлбарлажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mgl:
yamar sonin be oscar hezeenees New York d zohiogddog bolson yum boloo tegeed ene har humuus chini yamar laitai yum be dandaa l racism gej hel am hiij yavhiin tegeed odoo racist bolohgui geed yamar ch hamaagui har jujigchin iig nominationd devshuuleh yumuu haashain
2016-01-19
хаха:
обама чинь дэвшвэл зоолттой авна да. мундаг жүжигчин шүү.
2016-01-19