2015 оны шилдэг 25 дууг нэрлэлээ

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур” наадмын 29 дахь удаагийн шалгаруулалт энэ сарын 16, 17-нд “Улаанбаатар” чуулгын концертын танхимд болсон. Энэ жилийн наадамд 100 гаруй уран бүтээлчийн 93 дуу бүртгүүлснээс дараах 25 дууг 2015 оны шилдэг дуугаар нэрлэжээ.
“Морин хуур 2015” наадмын оны шилдэг 25 дуу
№ |
Шилдэг дуу |
Зохиогч |
1 |
Тэнгэрийн хаяа |
Д.Нацагдорж /МУУГЗ/ |
2 |
Аав л нутаг хоёр минь |
Д.Дорлиг |
3 |
Ээж минь та урт наслаарай |
Д.Цэцэрлэг |
4 |
Хүчитний манлай |
Р.Санжсүрэн |
5 |
Гэргий ээж |
Б.Магсаржав |
6 |
Ембүүртэй нуур |
Г.Тэрбиш |
7 |
Дарьгангын хээр тал |
Х.Алтангэрэл |
8 |
Алтан овог |
Н.Чулуунхүү |
9 |
Уйдашгүй эх орон |
Ц.Эрдэнэбат |
10 |
Сүүнд ивэлсэн хайр |
Б.Цогтдэлгэр |
11 |
Тэнгэр энтэй аав |
Д.Ариунболд |
12 |
Дөрвөн цагийн аяс |
Д.Батсүх |
13 |
Цэцэн ханы нутаг |
Б.Бямбабаяр |
14 |
Хоймор өнжих нар |
Б.Бат-Эрдэнэ |
15 |
Отгон тэнгэр тандаа |
У.Пүрэвсүрэн /ХЦДБЧ/ |
16 |
Хакухо их аварга |
Г.Жанцансамбуу |
17 |
Аглаг бүтээлийн орон |
Н.Бат-Өлзий |
18 |
Хамгийн сайхан орон |
П.Саранзаяа |
19 |
Жигүүр саарал |
Ц.Пүрэвхүү |
20 |
Улаанбаатар |
Д.Чулуун |
21 |
Тавилангийн харгуй |
Т.Сэр-Од |
22 |
Эхийн сэтгэл |
У.Нармандах |
23 |
Хайрын цагаан даль |
А.Мөнгөншагай |
24 |
Үй зайгүй миний найзууд |
Х.Мөнхертөнц |
25 |
Бурхан халдун |
Н.Жанцанноров |
Эдгээр 25 дуунаас “Оны тэргүүн дуу”-г мэргэжлийн хөгжмийн зохиолчид, яруу найрагч, хөгжмийн мэргэжилтнээс бүрдсэн шүүгчийн баг “Гала” тоглолтон дээр тодруулах юм. “Гала” тоглолт энэ сарын 28 ны 19:00 цагт Соёлын төв өргөөнд болно.
Оны шилдэг дууны Гранпри шагналд Ерөнхийлөгчийн нэрэмжит өргөмжлөл, Морин хуур цом, тэргүүн шагналд БСШУЯ ны нэрэмжит өргөмжлөл цом мөнгөн шагналуудыг олгох юм.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ