Хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээл эгшиглэнэ

Орчин цагийн Монголын хөгжмийн урлагийн түүхэнд шинэ хуудас нээсэн үе үеийн хөгжмийн зохиолчдын бүтээл Улсын филармонийн тайзнаа амилна.
Авьяас билэгт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, Г.Бирваа, З.Түмэнжаргал, Г.Цэндорж, Д.Баттөмөр, Т.Сэр-Од, Ж.Энхбаяр, Цэн.Эрдэнэбат, С.Баатарсүх нарын дан хөгжмийн болон дууны шилдэг уран бүтээлүүд эгшиглэх юм. Тоглолтыг хөгжим судлаач Ч.Буянхишиг /МУСГЗ/ тайлбарлан үзэгчдийн хүртээл болгох бөгөөд Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, гоцлол дуучид, удирдаач Д.Нямдаш, Б.Батбаатар нар оролцоно.
Тоглолт энэ сарын 22-ны өдрийн 19:00 цагт болно. Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 99925074 утсаар болон www.mgl-philharmonic.com хаягаар авч болно.
Тоглолтын тасалбар 15000 төгрөгний үнэтэй, Улсын Филармонийн кассаар худалдаж байна. Мэдээллийн лавлах 1900-1617 тасалбарыг үнэгүй хүргэнэ.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ