”Гавана-2015” Гран прид 9 жүдоч хүч үзнэ
2016-01-19

Манай жүдочид Кубын Гавана хотноо энэ сарын 22-24-ний өдрүүдэд болох "Гавана-2015" Гран при тэмцээнд хүч үзэхээр өчигдөр эх орноосоо мордсон билээ.

 

"Рио-2016" олимпийн эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд манай есөн жүдоч өрсөлдөнө. Тус тэмцээнд эрэгтэй 253, эмэгтэй 165 нийт 418 жүдоч оролцох мэдүүлгээ өгөөд байгаа аж.

 

Багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

 

Эрэгтэй 60 кг

Цэнд-Очирын Цогтбаатар /ОБЕГ-ын Аврагч спорт хорооны тамирчин Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, ОУХМ/

 

73 кг

Ганбаатарын Одбаяр  /Женко клубийн тамирчин, ОУХМ/

 

81 кг

Нямсүрэнгийн Дагвасүрэн /Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт хорооны тамирчин, ОУХМ/

Отгонбаатарын Ууганбаатар /Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт хорооны тамирчин, ОУХМ/

 

+100 кг


Баттулгын Тэмүүлэн /"Женко" клубийн тамирчин, ОУХМ/

Өлзийбаярын Дүүрэнбаяр /Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин, ОУХМ/

 

Эмэгтэй


52 кг

Адьяасамбуугийн Цолмон /Зэвсэгт хүчний Алдар спорт хороо, Женко клубийн тамирчин ОУХМ/

 

-78 кг

Пүрэвжаргалын Лхамдэгд /"Женко" клубийн тамирчин ОУХМ/


+78 кг

Одхүүгийн Жавзмаа /Женко клубийн тамирчин ОУХМ/ нар хүч үзнэ.

Баг тамирчдыг Ардын багш Одвоогийн Балжинням, ОУХМ Гантөмөрийн Дашдаваагийн удирдан оролцоно.

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин
dn:
энэ одоо хэдэн онд яваад байгаа юм бэ 2016 байлгүй дээ
2016-01-19