“Хувьсал” продакшн дөрөв дэх бүтээлээ толилуулна

“Зүрхээр наадагч”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” зэрэг уран сайхны киног бүтээсэн “Хувьсал” продакшн дэлгэцийн дөрөв дэх бүтээл “Алтанд үлдсэн эрдэнэ” уран сайхны киног тун удахгүй үзэгчдэд толилуулхаар зэхэж байна.
Киноны гол дүрд, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, МУГЖ У.Уранчимэг, жүжигчин Д.Ганцэцэг, Н.Нэргүйбаатар, Б.Шинэбаяр, Н.Цэнгэлжаргал, А.Ганчимэг тогложээ. Киноны ажлыг Холливүүдын “Mongus pictures”, “Efilm” кино компанитай "Golden treasure" нэртэйгээр хамтран хийж байгаа аж.
“Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийж, кино театруудын дэлгэцнээ гарах юм. Сонирхуулахад жүжигчин А.Ганчимэг кинондоо зориулан үсээ халимаг болгожээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ