Монголчууд 32 жилийн дараа Италид тоглов

Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид Италийн Генуя хотын “Гүнтэн Карл Феличе” театрын их тайзнаа энэ сарын 15,16,17-ны өдрүүдэд тоглолт хийжээ. Чуулгын уран бүтээлчид анх 1984 онд Итали улсад аялан тоглолт хийснээс хойш ийнхүү 32 жилийн дараа дахин тоглолтоо толилуулав.
50 гаруй уран бүтээлч монгол ардын дуу, бүжгийн дээжээс бүрдсэн хоёр цагийн концертыг Италийн үзэгчдийн хүртээл болгожээ. “Гүнтэн Карло Феличе” театрт цугласан үзэгчид Монголын ардын урлаг, бүжиг, хөөмий, уртын дууг шимтэн сонирхож байсныг чуулгын уран бүтээлчид хэллээ. Мөн Монголын үндэсний урлаг, соёлыг Италийн олон нийтэд ойртуулан сурталчилахад энэхүү тоглолт өндөр ач холбогдол өгсөн талаар Монгол Улсаас Италид суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар онцлон тэмдэглэжээ.
“Гүнтэн Карло Феличе”-ийн театр нь анх 1828 онд ашиглалтанд орж, Дэлхийн II дугаар дайны үед бөмбөгдөлтөд өртөж байсан бөгөөд улмаар томоохон засварын дараа 1991 онд дахин нээгдсэн аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ