”Монголын орчин үеийн шаазан урлаг”-ийг дэлгэлээ

Шаазан урлаач Х.Хадхүүгийн "Монголын орчин үеийн шаазан урлаг" бие даасан үзэсгэлэн өчигдөр Улаанбаатарын музейд дэлгэгдлээ.
Уг үзэсгэлэнд хоёр гол онцлогийг илэрхийлсэн, урлаачийн шилмэл 50 гаруй бүтээл тавигдсан байна. Тэрбээр нэг талаар Өндөр гэгээн Занабазарын цутгамал металл хийцийг шаазангийн шавраар хэрхэн урлаж болохыг үзүүлжээ. Нөгөөтэйгүүр социализмын үед зөвхөн олон нийтэд зориулан шаазан өргөн хэрэглээний шаазан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан нь тансаг зэрэглэлийн урлагийн бүтээл бүтээн технологи байгүйгээс орхигдсон байсныг орчин үеийн шинжлэх ухаан, техникийн дэвшлийн үр дүнд маш нарийн ур хийцтэй шаазанг хийх боломжтой болсныг харуулсан байна.
Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд нь монголын дүрслэх урлагт шаазангийн урлагийн шинэ төрөл сэргэн мандсныг харуулаад зогсохгүй дэлхийн хэмжээнд үнэлэгдэх уран бүтээл төрснийг харуулж байна гэж мэргэжлийн хүрээнийхэн дүгнэж байв.
Шаазан урлаач Х.Хадхүү нь 1991 онд Дүрслэх урлагийн дунд сургууль төгссөн цагаасаа хойш өнөөдрийг хүртэл шаазангаар бүтээл туурвиж буй уран бүтээлч аж.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ