Бен Аффлек: Бэтмэн хүчирхэг харагддаг ч аймхай нэгэн
2016-01-22

Холливуудын нэрт жүжигчин Бен Аффлек сүүлд тоглосон Batman V Superman: Dawn Of Justice” киноны талаар “www.wegotthiscovered.com сайтад ярилцлага өгчээ. Уг бүтээл ирэх гуравдугаар сарын 25-ны өдөр Нью Йорк хотноо нээлтээ хийнэ.

 

 

-Үзэгчид их эртнээс Супермэн, Бэтмэн хоёрыг хамтрагчид болгохыг хүсдэг байсан. Тун удахгүй энэ хоёр супер баатрын хоршлыг үзэгчид үзнэ. Тун их сэтгэл хөдөлж байна шүү?

 

-Тиймээ. Миний ч гэсэн сэтгэл хөдөлж байна.

 

 

-Та хүүхэд байхдаа энэ хоёрын алинд нь дуртай байв?

 

-Супермэн. Надад цуглуулга нь байдаг байсан. Ээж минь одоо хүртэл миний багадаа тоглож байсан хэд хэдэн тоглоомыг хадгалж байдаг. Зул сар эсвэл төрсөн өдрөөр минь тэр тоглоомуудыг зочны өрөөндөө өрчихсөн байдаг.

 

 

-2013 оны долоодугаар сард найруулагч Зак Снидер супермэний тухай өгүүлэх “Man of Steel” киноны нээлтийг хийсэн. Уг бүтээл үзэгчид болон кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч долоон 7 хоног “Box office”-ийг тэргүүлсэн.  Үзэгчид “Man of Steel II” хэзээ гарах вэ” хэмээн найруулагчаас асууж байсныг олонтой харж байлаа. Харин 2014 оны эхээр уг бүтээл үргэлжлэхгүй харин “Супермэн, Бэтмэн” хоёр нэг баг болно ажиллах болно хэмээн мэдэгдсэн. Бэтмэний дүрд тоглох ямар байв. Та хоёрын хоршил Супермэнээс илүү байж чадах болов уу?

 

-Анх Бэтмэний дүрийг авчихаад гэртээ харих замдаа хуучин кино зардаг нэг дэлгүүрээр үйлчлүүлсэн. Бэтмэний тухай өгүүлэх кино, хүүхэлдэйн кино, зурагт ном ер нь энэ залуугийн тухай өгүүлэх зүйлсийг худалдан авч, долоо хоног буйдангаасаа холдолгүй тэднийг үзсэн. Бэтмэн хүчирхэг харагддаг ч аймхай нэгэн. Сэтгэл дотроо маш том айдас, түгшүүр тээж явааг олж мэдсэн. Судалгааны явцад олон шинэ нээлтийг олж мэдэж, дүрээ бүтээх явцдаа ашигласан. Мэдээж хэрэг энэ бүхнийг би олж мэдсэн учир тийм ч амархан задруулмааргүй байна. Ганцхан Супермэнээс илүү Супермэн-Бэтмэний хоршил үзэгчдэд илүү таалагдана гэж бодож байна. Энэ хоёр баатар өсвөр үеийнхний мөрөөдөл.

 

 

-Та Бэмтэний тухай их судалсан байх. Миний үзсэн энэ баатрын тухай өгүүлэх ном, кинод түүний уруул болон эрүү тун хүчирхэг байдаг. Зурагт номон дээр түүний эрүүг их өргөн, уртаар зурсан байдаг. Мэдээж хэрэг баатрын дүрийг бүтээх явцдаа энэ мэт жижиг зүйл дээр анхаарлаа хандуулсан байлгүй?

 

-Тиймээ, Бэтмэний эрүү бусад эрчүүдийнхээс илүү хүчирхэг харагддаг. Би дүрээ бүтээхийн тулд нэлээдгүй жин нэмсэн. Мөн сахлаа ургуулсан. Ер нь түүний дүрийг бүтээхийн тулд би дотроосоо хүчирхэгжих хэрэгтэй болсон.

 

 

-Ихэнх уран бүтээлч хүүхэлдэйн киноны баатарт дуу оруулах, хүчирхэг баатрын дүрд тоглохдоо хүүхдүүдээсээ энэ бүхнийг нууцалж, киноны нээлтэд хүүхдүүдээсээ таавар асуудаг. Таны хүүхдүүд аавыгаа Бэтмэн болж буйг мэдэж байгаа юу?

 

-Бэтмэний дүрийг Аффлек бүтээж байна гэх мэдээлэл их гарсан. Тэд энэ талаар хэвлэл эсвэл олон нийтийн сүлжээгээр мэдэх боломжтой. Би хувьдээ энэ талаар нууцалсан.

 

 

-Хэнри Кавеллтэй хамтран ажиллах ямар байв?

 

-Бид нэг нэгнээ мэдээд бараг 10 жил болжээ. Мэдээж хэрэг уран бүтээлчийн хувиар түүнтэй хамтран уран бүтээлд тоглохыг мөрөөддөг байлаа. Тэрбээр өмнө нь баатрын дүрийг амжилттай бүтээсэн учир суралцах зүйл их байсан. Уран бүтээлчийг хамтрагчид нь хурцалдаг.

 

 

-Дэлгэцэнд хүчирхэг харагдахын тулд та хоёрын дунд бяцхан өрсөлдөөн байсан уу?

 

-Дэлхийд хэдэн хүн Супермэнд хайртай, хэдэн хүн Бэтмэнд хайртай гэсэн утгатай асуулт байна.

 

 

-Баатруудын тухай өгүүлэх кино их мэндлэх болжээ. Хүүхэд үеийн тань мөрөөдлийн баатрын дүр хэн бэ?

 

-Би баатрын дүрээс илүү сэтгэл хөдөлгөсөн адал явдалтай кинонд тоглохыг хүсдэг байсан.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин