Биберийг муу ёрын амьтан гэжээ

Дуучин Ариане Гранд “www.hollywoodlife.com” сайтад ярилцлага өгөх үеэрээ “Жастин Биберийг муу ёрын амьтан” гэж хэлжээ. Тэрбээр “Биберийн биеэ авч яваа байдал миний уурыг хүргэдэг. Энэ залуу өөрийгөө бурхан мэтээр өргөмжилж, гоц авьяастай мэтээр ярих нь яг л Сатан шиг харагдуулдаг” гэж ярьсан байна.
Биберийг ийнхүү хэлсэн шалтгаанаа дуучин бүсгүй тайлбарлаагүй ч “Тэр миний тоглолтын нэг бус удаа бусниулж байсан” гэжээ.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Лос Анжелес хотноо Ариане тоглолтоо хийсэн юм. Уг тоглолтодоо Биберийг урьж “My love” дууг хамтдаа дуулсан байна. Бибер дууны үгийг мэдэхгүй байснаас гадна олны өмнө Арианег “Хиймэл амьтан” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ