Үндэсний язгуур урлагийн таван хамтлаг нэгдэнэ

Үндэсний язгуур урлагийн таван хамтлагийн нэгдсэн “Тэнгэр тамгатай Монгол” тоглолт болно. Төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарамийн санаачилгаар анх 2012 оны хоёрдугаар сард зохиогдож байсан уг тоглолт тавь дахь жилдээ тоглогдох гэж байна.
Энэ удаагийн тоглолтод “Домог”, “Их Монгол”, “Хөсөгтөн”, “Тэнгэрийн аялгуу”, “Алтайн оргил” болон зочноор Германы “Сэдаа” хамтлаг оролцоно. Мөн уртын дуучид, бүжигчин зэрэг 200 уран бүтээлч оролцох юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол үндэсний сонгодог өв” цэнгүүний хүрээнд зохиогдох уг тоглолтын ерөнхий найруулагчаар нь Төрийн Соёрхолт Д.Сосорбарам 5 дахь удаагаа ажиллаж буй юм.
Тус тоглолт энэ сарын 29, 30-ны өдрийн 19.00 цагаас “Corporate convention centre”-т болно.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ