Монгол малын шир модтой чихрийн үнэ хүрэхгүй байна

img

 

Хүнээр жишвэл улс орны зүрх нь болсон хөдөө аж ахуйн салбар шалдаа бууж мал, махаа борлуулж амьдралаа залгуулдаг малчид цөхрөнгөө барж байгааг хэвлэлийнхэн өдөр болгон бичиж, дарга нар хий дэмий халаглаад нэмэр алга. Бахь байдгаараа л байна. Уг нь мах, түүхий эдийн үнэ өгсч, уруудах үзэгдэл өмнө нь ч байсан. Гэтэл зэх зээлийн шуурганд ямагт магнаг байсаар ирсэн махны үнэ энэ жил огцом унаж кг  махны мөнгөөр  ганц хуушуур авч хүрэхгүй болсон нь амьдралд бодитоор мэдрэгдэж байгаа зүйл. Тэгвэл махны үнэ унаж байгаатай зэрэгцэн малын арьс шир, түүхий эдийг тоож хардаг хүнгүй болж. Арьс ширний үнэ 500 төгрөг боллоо гэх ам дамжсан ярианд итгэхгүй байсан ч малын түүхий эдийн ханш судлахаар Эмээлт зах яваад “Манайх арьс шир авахгүй. Зам дагуух ТҮЦ-нүүдээс асуу. Ер нь дэмий ирждээ. Буцааж ачаад явахаар бэлэглэчих юмуу” гэх уцаарлангуй хариултыг түүхий эд авдаг 2-3 газраас сонсов. Уг нь өдийд  Эмээлт зах хөл хөдөлгөөн ихтэй хүмүүс нь шоргоолж шиг ажиллаж байдаг сан. Чухам энэ үеэр л ажилгүй залуус түүхий эд авдаг хятад ченжүүдэд ачигч хийж овоо хэдэн төгрөг халаасалдаг цаг. Гэтэл энэ жил хаа нэг хашаанд ганц нэгхэн ачааны машин дээр арьс шир шидэж зогсох хүн таарах юм. Бүгд л арьс шир өгөхөөр зорьж очсон хүмүүст аманд багтсан үнээ хэлж, “үгүй” гэх юм бол аваад буц гэх.

 

Биднийг хэвлэлээс явааг дуулаад хэсэг залуус “Эмээлтэд түүхий эд авдаг байсан хятад ченжүүд энэ жил ирэхгүй байна. Ганц хоёрхон хятад л арьс шир авч байна. Барагтаа бол ачигчийн ажил олдохгүй юм. Ажил ихтэй үед өдөрт 20-40 мянган төгрөгийн ажил хийж байна. Түүхий эдийн үнэ  навс унасан. Малчид бараг үхрийн ширээ  бэлэглээд буцаж байна” гэв. “Эзэд” нь бололтой хятад хүмүүс ярилцлага өгөх нь битгий хэл машин дотроосоо цухуйсангүй. Хэдэн асуулт асууя дамжуулаад өгөөч гэвэл ачигч залуучууд “хэл нэвтрэлцэхгүй” гэж цааргаллаа. Цааш явж түүхий эд авдаг  2-3  хашаагаар орж үнэ  судалвал адууны шир 50-70 мянган төг­рөг. Тэр дундаа цагаан адууны шир 70 мянган төгрөг буюу ахиухан үнэтэй байгаа нь өнгө, дэл сүүлнээсээ болдог бололтой юм. Хонины нэхий 500-1000, ямааны арьс 11000 төгрөгийн ханштай байна. Уг нь өнгөрсөн жилийн өдийд хонины нэхий 7000, ямааны арьс 27000 төгрөгийн үнэтэй байсантай жишвэл түүхий эдийн үнэ жинхэнээсээ навс унажээ.

 

Ченжүүд үхрийн ширийг хужаа, монгол гэж ялгаж авах юм.  2.3 метрээс дээш хэмжээтэй ширийг монгол шир хэмээн 40 мянган төгрөгөөр авч байна. Харин 1.3 метрээс бага хэмжээтэй бол авахгүй. Аз таарвал зам дагуух жижиг ТҮЦ-үүд 500-1000 төгрөгөөр авдаг гэнэ. Ченж нарын голоод хужаагаар нь дуудаад байгаа 1.3 метрийн хэмжээтэй ширээр малчид бага шиг холбоо хонь холбох сур хийчихдэгсэн. Гэтэл ийм хэмжээтэй шир ченж нарын дунд бэлэгний шир гэх нэр томъёотой болж хөсөр хаягджээ. Энэ нь холоос шир ачиж ирсэн малчид буцааж авч явахаасаа төвөгшөөж ченжүүдэд бэлэглэчихээд буцдагтай холбоотой аж. Энэ талаар цөөнгүй хүнтэй уулзаж асуухад учир мэддэг нэгэн метр 30 см-ээс бага хэмжээтэй үхрийг ченжүүд малчдаас бэлгэнд аваад хоорондоо боломжийн үнээр наймаалцдаг гэнэ. Өмнө нь хамгийн хямддаа 10-20 мянган төгрөгөөр арилждаг байсан үхрийн ширийг малчид бэлэг­лээд буцахад наймаачид тохиролцоод 10-15 мянган төгрөгөөр бор­луулдаг гэдгийг таксины жолоочоос эх­лээд цөөнгүй хүнээс сонслоо. Нэг ченж “үнэн” гэж ам алдав. Нээрэн л түүхий эдийн зах руу дөхөөд очингуут ямар арьс өгөх вэ гэж асуухаасаа өмнө “Бэлэгний шир байна уу” гэж шалгаах юм. Энэ мэтээр түүхий эд, махны үнэ адагт орсноос өр зээл тавин яваа  малчдыг шунахай ченжүүд “шулж” байгаа бололтой.

 

Бид түүхий эдийн ченж Б.Төрөөгөөс зарим зүйлийг тодруулахад “Түүхий эдийн  үнэ өмнөх жилүүдийнхээс 10-15 мянган төгрөгөөр буурсан. Сарлагийн ширийг бол бүр авахгүй. Хонины нэхийг ч гэсэн 500 төгрөгөөр авбал дээд юм. Монголчууд голдуу хонины мах иддэг учраас нэхий нь үнэд орохгүй байхад амины гарз болж байна. Түүхий эдийн үнэ урдаа хямдхан байгаа учраас ашиг гарахгүй гээд хятадууд ирэхээ больсон. Ачигч хийж мөнгө олдог залууст ажил олдохгүй байна” гэлээ. Засгийн газрын тогтоолын дагуу нэг сарын хугацаанд адууны шир экспортлохоор болсон талаар хэд хэдэн хүнээс асуухад “Зарим хүмүүс экспортолж л байгаа байх. Бид тэр талыг судалж үзээгүй” гэсэн хариултыг өглөө. Түүхий эдийнхээ мөнгөөр шинэ жил цагаан сараа “аргалдаг” малчид энэ жил үхрийнхээ ширийг өгөөд 800-1000 төгрөгийн үнэтэй модтой чихэр ч авч дийлэхгүй нь.

 

С.УЯНГА, О.НАМУУНЦЭЦЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Mongolchuudiin amidral udruus udurt saijrah boltugai...irj bui shine ondoo amar amgalan,hussen buhen bielen butej ajil n butemjtei amidaral n uragshtai evtei nairtai saihan dursamjtai jil bolgon unguruuleerei...mongolchuudaa...
2016-02-07
Зочин:
gadaadad arisan gutal shig heregtei yum bdaggui yum bna,unuu liderineer hiisen gutal n 1jiliin nastai ungu n huurad unah yum, arisaa mongoldoo bolovsruulaad yum hiij zarval zaragdanaa. Orchin ueiin zagvartai hiivel zaragdanaa. Maliin shir aris neg udur l garaad ircheegui,malaa usguh geed zag zavaa zaraa bizdee,une hansh buursan ch hyaamd zarah geed hereggui.
2016-02-07
Зочин:
uramshuullaa hezee uguh boloo ugn honi yamaa 3000,uher aduu 15000 sh dee malchiddaa tetgehgui bol bid hetsuu
2016-01-26
Зочин:
Хохь нь муусайн үхэрмонголчууд арьс ширээ ч арчилж бүтээгдхүүн болгоод үнэд хүргэж зарж чадахгүй усан тэнэгүүд тэгэж байхдаа таарсан малнууд үүнд төр засаг ямар ч хүртээлгүй
2016-01-26
Зочин:
Төрөөс яалаа гэж урамшуулал авах гээд байгаа эргүүнүүд вэ. Өөрийнхөө юмыг зарчихаад дээрээс нь төрөөс урамшуулал авдаг инь ариун ёс юм уу. Ийм тэнэг бодлого хэн явуулаад татвар төлөгчдийн мөнгийг мангар малчдад өгөөд байгаа юм. Арьс ширээ зүгээр хятадуудад өгч байхаар нийлээд үйлдвэрлэл явуулаад чанартай эрэлттэй хямд бүтээгдхүүн олныг үйлдвэрлээд зараач
2016-01-26
Зочин:
Наад үхрийн ширээ үнэгүй зарах гэж байхаар үйлдвэрлээд бүтээгдхүүн болгоод үнэд хүргэж зарах ухаан алга уу. Савхин цүнх түрийвч өмд куртка хийгээд нэмүү өртөг шингээгээд зараач. Тийм үйлдвэрлэл явуулах үйлдвэр тоног төхөөрөмж оруулж ирээд ажил хийх хэрэгтэй үүнд төр засаг ямар ч хамаагүй гагцхүү хүмүүсийн санаа санаачлага л хэрэгтэй. Юм болгоныг харааж суухаа больж үз үхэрмонголчуудаа
2016-01-26
Зочин:
арьс ширээ түүхий эдээр гаргавал хэдэн ченжийн аманд л унана хагас болон бэлэн бүтээгдэхүүн болговол өөрсдөө ч гаднаас солонгос савхи хятадын хулхи савхи турк савхи гэж гаднаас авчирахгүй болно харин монголчуудадаа өндөр үнэ хүргэж чадахгүйгээ малчдын амьдрал муутгаж байна гэх нүү
2016-01-25
unshigch:
hohi chinee. omhii munharsan uhruud iim l baisan bas iim l baih bolno. iim baidag uchraas 1 bol manj hiatadiin bogs dolooj 1 bol orosiin ugaadas uuna. guilgachin guilgachingaaraa, luu luugaaraa baavgai baavgaigaaraa uldene. uher mongol or shir guilga tembuuteigee uldene
2016-01-25
монгол ТѲРИИН эмэгнэл:
монголиин эзэнгүи ТѲРиин эмэгнэл
2016-01-25
зочин:
Төр засаг зөвхөн адууны гэхгүйгээр гадаадад экспортлох хэрэгтэй шүү дээ
2016-01-25
zail:
zaaval tegeed hujaa nart zarah estoi uy tee...bitgii huts ternii orond zarahgui baisan ni deer...
2016-01-25
a:
muusain arisnii change-uud omno n ochnoon ashih voij otsoitol n hiigee bizdee. odoo boloo um bishuu..
2016-01-25
Уншигч:
Төр урамшуулал өгнө гэж малчдыг алгыг нь тосуулаад, Арьс ширний холбоо, үйлдвэрүүд нь хятадуудын аманд багтаж арчаагүйтээд байхад арьс ширний зах зээл яаж сэргэх вэ дээ. Үйлдвэрүүд далд эдийн засгаас гарахын ач тусыг ойлгоогүй цагт хэзээ ч цэгцрэхгүй. Төр нь хулхи эдийн засагт оролцолгүй үлдээвэл манай арьс ширний зах зээлийг Хятадаас бусад дэлхийн улсууд босгоод ирэх боломж хөндлөнгийн над мууд ч хар ухаанаар бодоход илхэн. Арьс ширийг түүхий эдийн биржээрээ арилжаад эхэлбэл цэгцэрнэ дээ...
2016-01-25
Зочин:
махны үнэ авч байгаа цалинтай харицуулахад өндөр хөгжилтэй орныхэмжээнд өндөр үнтэй байсан шүүдээ
2016-01-25