Лопесийн хувцас урагджээ

Дуучин Женнифер Лопес Лас Вегас хотноо “All I Have” гэх шоу тоглолтоо хийж байгаа билээ. Тэрбээр өчигдрийн тоглолтын үеэр олны өмнө эвгүй байдалд орсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Лопес “On The Floor” дуугаа дуулах үедээ үзэгчид рүү өгзгөө харуулсан байна. Уг үйлдлийг хийж байхад дуучны хувцас урагдсан учир тэрбээр хэсэг хугацаанд дуугаа зогсоожээ. “Лопес өөр хувцас өмсөхийн тулд тайзнаас яваад долоон минут болсон. Энэ үеэр бүжигчид бүжиглэж, хүмүүсийн анхаарлыг сарниулахыг оролдож байсан” хэмээн нэгэн үзэгч твиттертээ бичсэн аж.
Тоглолтын дараа дуучин бүсгүй твиттертээ “Муухай зүйл боллоо. Бэлтгэл хийж байхад энэ хувцас бага зэрэг биеийг минь барьж байсан. Гэхдээ надад таалагдсан учир би өмссөн. Одоо бодоход муу сонголт байжээ. Дуугаа зогсоосондоо фэнүүдээсээ уучлалт хүсье” гэж жиргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ