Майли Сайрустай гэрлэнэ гэв

img

 

“Өлсгөлөн тоглоом” цувралын од Лиам Хэмсворт өчигдөр Австралийн “8” сувгийн “Today Show” нэвтрүүлэгт уригдаж, ярилцлага өгсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хөтлөгчид шоуны эхэнд жүжигчин залуугаас “Дуучин Майли Сайрустай эргэн нийлж, дахин сүй тавьсан тань үнэн үү” гэж асуусан байна.

 

Уг асуултад Лиам “Тиймээ, бид эргэн нийлсэн. Миний хайр дурлалын амьдрал эргэн хүчирхэгжиж эхэлсэн. Би тун жаргалтай байна. Түүнгүйгээр амьдарсан өдрүүд яг л хар дарсан зүүд шиг байлаа” хэмээн хариулжээ.

 

“Хос сүй тавьсан” гэх мэдээллийн дараа хэвлэлүүд хуримын талаар бичих болсон юм. Хуримын талаар жүжигчин залуу “Тиймээ, би гэрлэхийг хүсч байна. Сонирхолтой нь энэ асуудал бидний анхаарлыг татаж байгаа. Удахгүй баяртай мэдээ хүргэх байх” гэжээ.

 

Хөтлөгчид “Хуримаа хэзээ хийх вэ” хэмээн асуухад тэрбээр “Удахгүй. Хэлмээргүй байна” гэсэн хариу өгчээ.

 

Шоунд шууд эфирээр холбогдсон нэгэн үзэгч жүжигчнээс “Сүй тавилаа. Хуримаа хийх нь тодорхой боллоо. Тэгвэл хэзээ хүүхэдтэй болох вэ” хэмээн асуухад Лиам “Миний амьдрал яг л тоглоом дээр суучихсан юм шиг хурдтай болчихлоо. Бид сүй тавиад хэдхэн хонож байна. Хурим бол дараагийн асуудал. Хүүхэд бол бүр дараагийн асуудал” хэмээн хариулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
хайран залуу өнгөрчээ
2016-01-26