Кейт Хадсон: Дүү залууд дурласан минь нүгэл биш

img

Холливуудын нэрт жүжигчин Кейт Хадсон өчигдөр “NBS телевизийн “Оддын цаг” шоунд оролцож, шинэхэн уран бүтээлийнхээ талаар ярилцлага өгчээ. Тэрбээр сүүлд “Кунфу Панду” хүүхэлдэй киноны гол баатар По пандагийн найз охины дүрд дуу оруулсан юм. Уг бүтээл энэ сарын 24-нд нээлтээ хийсэн билээ.

 

 

-“Кунфу Панда” хүүхэлдэйн киноны гуравдугаар анги нээлтээ хийгээд удаагүй байгаа ч Америкийн бокс оффист аль хэдийнэ багтжээ.  Погийн дурлалт панда Мая Маяагийн дүрд дуу оруулсан. Уран бүтээлийхээ талаар сонирхуулаач?

 

-Ярианыхаа эхэнд миний ур чадварыг өсгөх боломж олгосон уг цувралын ерөнхий найруулагч Женнифер Янд талархалаа илэрхийлмээр байна. Мөн хамтран дуу оруулж, нэг баг болон ажилласан уран бүтээлчиддээ баярлалаа. Яг жилийн өмнө найруулагчаас тус хүүхэлдэйн киноны шинэ ангид хамтран ажиллах санал авч байлаа. Сар орчим уг бүтээл дээр ажилласан. Гайхалтай уран бүтээлчидтэй хамтран ажилласан нь миний хувьд нэр төрийн хэрэг. Өмнө нь хэд хэдэн Диснейн бүтээлд дуу оруулж байсан ч энэ удаагийн ажил их хэцүү байсан. Мая Мая бол их хүчирхэг бас эмэгтэйлэг. Тун чадварлаг зодоонч. Тиймээс Мая Маяагийн хөдөлгөөн, ярианд тохируулан дуу хоолойгоо өөрчлөх амаргүй байлаа.

 

-Би энэ киног үзсэн. Мая Маяаг харахад яг л таныг харж байгаа мэт эрч хүчтэй харагдаж байсан. Тун дэгжин бас хөгжилтэй?

 

-Баярлалаа. Сайхан магтаалд би дуртай.

 

-Нью Йорк хотноо киноны албан ёсны нээлт болсон. Тус цувралын гол дүр болох  Жак Блак, Анжелина Жоли, Люси Лью, Жеки Чан, Сет Роген, Дустин Хоффман, Дэвид Кросс нар хүрэлцэн ирсэн. Холливуудын оддыг нэг дор цуглуулж чадсан бүтээлд хамтрах ямар байв?

 

-Тиймээ. Эрчүүд болон эмэгтэйчүүд өөр өөр студид дуу оруулдаг байсан. Жоли, Люси гэх мэт гайхалтай уран бүтээлчдийн дэргэд олон хоног байх миний хувьд жаргал байсан. Тэднээс суралцах зүйл ч их байсан.

 

-Кино дээр та По буюу Жак Блакт дурладаг. Бодит амьдрал дээр ч та хоёрыг тун дотно гэдгийг мэднэ. Гэхдээ анд нөхдийн хувиар?

 

-Тиймээ, нээлтэд бид хүүхдүүдээ дагуулан ирсэн. Хүүхдүүд минь ээжийнхээ дуу хоолойг танихгүй байсан. Үнэхээр хөгжилтэй.

 

 

-Рубер, Бингам нар ээжийнхээ дуу хоолойг таниагүй гэж үү?

 

-Эргэлзээгүй тийм.

 

-Сэтгэл дундуур байна уу сэтгэл ханамжтай байна уу?

 

-Ханамжтай байна.

 

-Хувийн амьдралынхаа талаар дэлгэхийг хүсдэггүй гэдгийг чинь мэднэ. Таны эхлүүлээд буй насны зөрүүтэй дурлал олон улсын хэвлэлүүдийн анхаарлыг гойд татаж байна. Яагаад өөрөөсөө 13 насаар дүү залуутай болзох болов?

 

-Хайранд шалтаг шалтгаан байх ёсгүй. Дурлалд нас ямар ч хамааралгүй. Олон жил нас бол тоо гэх дүрмээр амьдарсан. Надад насны зөрүү ямар ч дарамт учруулахгүй байна.

 

-Дуучин Ник Жонастай болзоход олон охин дургүй байгаа. Учир нь Жонас чинь өсвөрийн охидын шүтээн шүү дээ?

 

-Өөрөөсөө дүү залуутай уулзсан нь хууль бус биш.

 

-Өнгөрөгч долоо хоногийн зочноороо би Ник Жонасыг урьсан юм. Энэ залуу юу ярьсан нь сонирхолтой байна уу?

 

-Тийм ч их анхаарлыг минь татахгүй байна.

 

-Жонас “Надад ахимаг насны эмэгтэйчүүд таалагддаг” гэсэн. Түүний ярианаас таны тухай олон сонссон. Хэзээ харилцаагаа ил болгох вэ?

 

-Дүү залууд дурласан минь нүгэл биш. Намайг энэ асуудлаар буруутгах нь утгагүй.

 

-Үгүй байлгүй дээ. Та Жонасын төлөө нүцгэн зургаа инстаграмдаа байршуулсан. Найзын бэлэг гэхэд арай л янзтай?

 

-Зүгээр л дэггүйтэхийг хүссэн. Гэхдээ янзтай байсан шүү.

 

-Таны хайрын асуудал хүүхдүүд тань муугаар нөлөөлнө хэмээн эмээдэг үү?

 

-Эмэгтэй хүн алдаа гаргаж болохгүй гэж аль эртнээс ярьдаг. Эрчүүд гэхдээ илүү их алдаа гаргадаг. Эрчүүд алдаа гаргадаггүй өдөр гэж бий юу. Миний эргэн тойронд байдаг залуус үргэлж алдаа гаргадаг. Харин эмэгтэйчүүд тоотой хэдэн удаа л алдаа гаргадаг. Биднийг муу нэгнээр төлөөлөн ингэж ярихад таагүй ханддаг.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

HVN:
DURLALD NAS YMARCN HAMAAGVI BAS ES ZVI CN HAMAAGVI HEN HENIIG YAAGAAD HAIRLAH BOLOV GDG L SONIN GOE SNVVDEE
2016-01-30
зочин:
70-80 настай хөгшин өвгөчүүл 20 настай эхнэр дагуулаад яваад байж болоод байхад эмэгтэй хүн бас ингэх эрхтэй биз дээ.
2016-01-29
Чимэг:
Ярилцлага таалагдлаа. Эмэгтэй хуний нас бол тоо.Залуу хунд сэтгэлээ огсон нь хууль бус зуйл шуу. Сэтгэл бол жолоогуй. Хэнийг хайрлах, хэнд дурлахаа хэн ч урьдчилж мэдэхгуй.
2016-01-29
Чимэг:
Чимэг
2016-01-29