Төрийн банк, Хурд хамтлагтай хамтран БНСУ-д тоглолт хийнэ

img

ТӨРИЙН БАНК, ХУРД ХАМТЛАГТАЙ ХАМТРАН

БНСУ-Д СУУГАА МОНГОЛЧУУДДАА БЭЛЭГ БАРИНА

 

 

Солонгост байгаа Монголчууддаа нэгэн сайхан мэдээг дуулгая. Гал бичин жилийн сар шинийн баяраар БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа Монголчууддаа зориулж, Төрийн банкнаас Монголын рок поп урлагийн амьд домог Хурдхамтлагтай хамтран 2-р сарын 7, 8-ны өдрүүдэд Сөүл хотноо харилцагчийн өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

 

Өдөрлөгийн хүрээнд Солонгос дахь Төрийн банкны мэргэжилтнүүд тэр болгон банкны үйлчилгээг авч амждаггүй Солонгост суугаа иргэддээ зориулж, Явуулын банкны үйлчилгээг хүргэх, цахим банкны үйлчилгээнд бүртгэх, мэдээлэл зөвлөгөө өгөх ажлуудыг зохион байгуулахаас гадна “Хурд” хамтлагтай хамтран үйл ажиллагааны үеэр азтай хадгаламж эзэмшигч тодруулах, супер азтай харилцагч нарт Хурд хамтлагийн алтан пянз бэлэглэх, шилдэг тоглолтуудын зурагтай гарын үсэгтэй плакат, тэмдэг, сувинер гардуулах гэх мэт олон олон гайхалтай бэлгүүдийг задлах юм байна.

 

Та бүхнийг “Хурд” хамтлагтайгаа Сар шинийн баяраа хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэхийг урьж байна.

 

Холбогдох мэдээллийг Солонгос дахь мэргэжилтэн 010-7485-1881, 010-5628-7028, 010-4055-0976 дугаараас аваарай

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
ЗООС банкийг дампуурахад нь төр бидний татварын мөнгөөр түүнийг ТӨРИЙН БАНК гэж нэр өгөөд авч үлдсэн юм. ТАТВАР төлөгчдийн мөнгийг ивээн тэтгэх нэрээр цацах шаардага байхгүй. БАНКНЫ захиралыг нь огцруулаад эрүүгийн хариуцлагад татах хэрэгтэй. Ерөнхий сайд мөнгө байхгүй гээд л байдаг,Ерөнхийлөгч ДАВОСТ бадар бариад дэлхийд онигоо болоод байхад ТӨРИЙН ОРОЛЦООТОЙ ААН-д нь гадаад дотооодгүй хэсэж, баруун солгойгүй мөнгө цацааад байдаг. .Одоо бүр болиод Төрийн өмчийн хороогоо татан буулгаж байгаад дураараа дургидаг болжээ.
2016-01-29