Шонн Пеннийг буруутгажээ

Холливуудын нэрт жүжигчин Шон Пеннийг өөрийнх нь амь насанд аюул учруулсан хэмээн Мексикийн жүжигчин Кэйт дель Кастилльо буруутгасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Жүжигчид энэ сарын эхээр Мексикийн хар тамхины “Синалоа” гэх бүлэглэлийн тэргүүн “Эль Чапо” хочит Хоакин Гузман Лоэрагийн талаар баримтат кино хийхээр түүнтэй уулзаж, ярилцлага хийсэн билээ. Уг ярилцлага "Rolling Stone" сэтгүүлд нийтлэгдсэний дараа цагдаагийнхан Эль Чапог баривчилсэн юм.
Тэгвэл Пеннд туслалцаа үзүүлж, Эль Чапотай ярилцлага хийсэн Кейт аюултай нөхцөлд амьдарч буйгаа ярьжээ. Олон хүн эмэгтэйг сүрдүүлж, амийг нь хөнөөх болно хэмээн заналхийлсэн гэнэ. Жүжигчин бүсгүй “Би үнэхээр харамсч байна. Олон хүн намайг заналхийлж байна. Энэ бүх дуулианыг эхлүүлсэн Шон Пенн ямар ч хариуцлага хүлээхгүйгээр Америк улсад амар тайван амьдарч байна. Харин би гал дээр суусан мэт хэцүү байна” гэж хэлжээ.
“Синалоа” бүлэглэлийнхэн толгойлогчийнх нь нуугдаж буй газрыг жүжигчин бүсгүйг цагдаагийнханд зааж өгсөн хэмээн буруутгаж буй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ