Бобби Кристинаг дурсав

Дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристина өнгөрсөн оны долоодугаар сард 22 насандаа нас барсан билээ. Тэгвэл Ник Гордан сүйт бүсгүй Кристинагаа дурсан санаж, инстаграм болон твиттертээ хэд хэдэн зураг болон бичлэг нийтэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Ник, Кристинаг нас барсанаас хойш олны өмнө гараагүй юм.
Тэрбээр өчигдөр 11.00 цагт Кристинатай авахуулсан зургаа инстаграмдаа байршуулаад "Диваажин чамд минь таалагдаж байна. Сайн биздээ. Их санаж байна. Энэ ертөнцөд би ганцаардаж байна. Ганцаараа байх үнэхээр хэцүү байна” гэсэн бол твиттертээ “Уулзахыг хүсч байна хонгорхон охин минь” гэж жиргэжээ.
Бобби Браун охиныхоо үхэлд Никийг буруутай хэмээн мэдэгдэж, шүүхэд гомдол гаргасан билээ. Уитнигийн гэр бүл мөн Кристинагийн үхэлд Никийг буруутай хэмээж, 14 сая ам.долларыг нэхэмжлээд байгаа юм.
Кристина өнгөрсөн оны нэгдүгээр сард Нью Жерси дэх гэрийнхээ угаалгын өрөөнөөс ухаангүй байдалтай олдсон билээ. Тэрбээр долоон сар ухаангүй байсны эцэст нас баржээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ