Оскарын талаар ярихаас татгалзав

img

Холливуудын нэрт жүжигчин Леонарда де Каприог “Амьд үлдэгч” киноны Робины дүрээр энэ сарын 28-нд Лос Анжелес хотноо зохион байгуулагдах 88 удаагийн “Оскар”-т нэр дэвшсэн билээ. Тэрбээр ийнхүү таван удаа “Оскар”-ын “Шилдэг эрэгтэй дүр” номинацид нэр дэвшиж байна. Гэхдээ өмнө нь ганц ч удаа ялалт байгуулаагүй билээ.

 

Олон нийт жүжигчин эрийг ялалт байгуулж, алтан хүний эзэн болно хэмээн найдаж байгаа ч Каприо энэ талаар ярихаас татгалзсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр “ABS” телевизийн “Look” шоунд оролцох үеэрээ “Оскар”-т нэр дэвшинэ гэдэг нэр төрийн хэрэг” гэж хэлжээ.  

 

Шоуны хөтлөгчид “Оскар”-ын эзэн болмоор байна уу” гэж асуухад тэрбээр “Хариулмааргүй байна. Алтан хүний талаар ярих бас бодох дургүй” хэмээн хариулсан байна.

 

 Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ