Өнөөдөр “Түвшин баяртай яваарай” тоглолт болно

СТА, дуучин Г.Эрдэнэтунгалагийн бие даасан 11 дэх удаагийн “Түвшин баяртай яваарай” тоглолт өнөөдөр болно.
Тэрбээр залуу дуучдыг дэмжиж, залгамж халаагаа бэлтгэх зорилгоор өөрийн уран бүтээлийн нэрээр “Хайрлаарай” продакшиныг үүсгэн байгуулах болжээ. Энэ удаагийн тоглолт тус продакшины нэрийн дор зохиогдож буйгаар онцлогтой юм байна. Тоглолтод залуу уран бүтээлчид оролцох бөгөөд үзэгчид шударга алга ташилтаар тэднийг шүүн тунгаах учиртайг дуучин Г.Эрдэнэтунгалаг хэлэв.
Сонирхуулахад тэрбээр анхны бие даасан тоглолтооо 2004 онд СТА, дуучин Т.Батсайхантай хамтран тоглож байсан.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ