“Өвөрмөц” тоглолт болно

img

 

ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Гомбожав “Өвөрмөц” сонгодог тоглолтыг толилуулах гэж байна. Тоглолт маргааш буюу энэ сарын 5-нд ДБЭТ-ын тайзнаа тоглогдох юм.

 

Тоглолтод Төрийн хошой шагналт, АЖ Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн симфони найрал хөгжим, Венецийн хөгжмийн дээд сургуулийн  удирдаач Роберто Сальвалиао, морин хуурын чуулга, удирдаач Ц.Түвшинсайхан, концерт мейстер Э.Намуун, гитарчин Александр Сага нар оролцоно.

 

Мөн Б.Зангад, Э.Амартүвшин, Ө.Уянга, Б.Эрдэнэтуяа, Р.Доржхорол, С.Наран, Э.Анхбаяр, Г.Шижирболд, Б.Батжаргал Б.Дэлгэрбаяр нар ая дуугаа өргөх юм байна.

 

Г.Тэгшсүрэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ