“Торгоны хээ” ардын хөгжмийн тоглолт болно

Улсын филармони энэ оны эхний улирлын үзвэрийн хөтөлбөрөө “Монгол уран бүтээл” зорилтот төслийн хүрээнд зохион байгуулахаар болсон. Төслийн хүрээнд морин хуурын чуулгын уран бүтээлчид “Торгоны хээ” ардын дууны цуврал тоглолтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн тоглолт шинийн 8-ний билигт сайн өдөр буюу энэ сарын 16-нд 19.00 цагт Улсын филармонийн концертийн танхимд болно.
Тоглолтод ардын дууны хөгжмийн бүтээлийг найруулан тоглохоор зэхэж буй юм байна. Тухайн дууг үндсэн хэллэг, аяар нь тэмдэглэн тоглуулж ардын хөгжмөөр хөгжимдөх арга зүйтэй нягт уялдаатай хадгалах, ардын дууны арвин их өв санг судлан, сурвалжилж, мартагдаж буй судлагдаагүй дууг нийтэд ил болгон хүргэх, өвлүүлэх зорилготой тайлбарт концерт болох аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ