Кейт Уинслет: Би Каприог үнсмээр байна

Холливуудын нэрт жүжигчин Кейт Уинслет өчигдөр “Jimmy Kimmel” шоунд оролцож, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд “Apple” компанийн үүсгэн байгуулагч Стив Жобсын бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Steve Jobs” кинонд тоглосон юм.
-88 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол хэдхэн хоногийн дараа боллоо. Сэтгэл догдолж байна уу?
-Үнэхээр догдолж байна. 1997 онд “Титаник” киноны Розигийн дүрээр анх удаагаа “Оскар”-т нэр дэвшиж байлаа. Миний анхны “Оскар”-ын шагнал гардуулах ёслол. Анх удаагаа “Оскар”-ын улаан хивсээр алхаж, анх удаагаа “Оскар”-ын эзэн болж билээ. Миний амьдрал 19 жилийн тэртээ ийнхүү өөрчлөгдсөн юм. Жил бүрийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын үеэр миний зүрх хүчтэй догдолдог.
-Та 2008 онд “Хувьсгалч зам” киноны хатагтай Брайны дүрээр “Оскар”-ын эзэн болсон?
-Тиймээ. Есөн жилийн дараа шагналын тавцанд суугаад танхимд суугаа хүмүүсийн алга ташилтыг сонсоно гэдэг зүүд шиг санагдсан. Хамгийн гайхалтай нь би жүжигчин Леонарда де Каприотой хоёр уран бүтээлд хамтран тоглоод энэхүү гайхалтай шагналын эзэн болсон.
-Таны амьдралд Леонарда де Каприо чухал нэгэн бололтой?
-Тиймээ. Энэ залуу намайг гэрэлтүүлж чадаагүй байсан бол би ялалтын тавцанд гарч чадахгүй байсан.
-Нэг хөгжилтэй асуулт асуумаар байна. Рози, хатагтай Брайн хоёрын алинд нь илүү хайртай вэ. Эдгээр дүрийн дэргэд Каприо байгаа?
-Их хэцүү асуулт байна. Зайлшгүй нэгийг нь сонгох хэрэгтэй бол Розиг нэрлэх болно. Энэ дүрийг бүтээж амилуулсандаа би үргэлж баярладаг.
-Каприотай дахин хамтрах санал ирвэл?
-Хэдэн ч уран бүтээлд зэрэг тоглож байсан би энэхүү саналаас хэзээ ч татгалзахгүй. Би Каприог үнсмээр байна.
-Та ямар шуналтай юм бэ?
-/Инээв/ Өөр эр үнсэхийг хүсч буй эхнэрээ хараад нөхөр минь сэтгэлээр унаж байгаа байх даа.
-Гэхдээ та Каприог тэврэх, үнсэх боломжоо алдахыг хүсдэггүй мэт харагддаг. Саяхан зохион байгуулагдсан “Алтан бөмбөрцөг” кино наадмын үеэр Каприо “Амьд үлдэгч” киноны Робины дүрээр “Шилдэг эрэгтэй” дүрийг шагнал хүртсэн. Гэтэл та түүнийг тэвэрсэн. Мөн та “Steve Jobs” киноны Жоанна Хоффманы дүрээр “Шилдэг эмэгтэй дүр” шагналын эзэн болохдоо Майкл Фассбендерыг бус Каприог тэвэрсэн?
-Үнэхээр сэтгэл хөдөлсөн. Өнөөдрийн өндөрлөгт гарахын тулд би Каприогоос хангалттай туслалцаа авсан. Түүний ачийг хэзээ ч мартаж чадахгүй.
-Гэмших сэтгэл төрдөг үү. Каприотой хоёр удаа хамтран кинонд тоглоод алтан хүний эзэн болсон. Харин энэ залуу тантай хоёр удаа хамтран кинонд тоглосон ч алтан хүний эзэн болж чадаагүй?
-Миний туйлын хүсэл Каприогийн гараас атгаад шагналын тавцанд гарах. Гэхдээ би шүүгч биш учир бодох, төсөөлөхөөс цаашгүй юм.
-Таны буруу байхгүй шүү дээ?
-Тийм ээ, миний буруу байхгүй. Олон сар нэг уран бүтээлд хамтрахаар уран бүтээлчид өөрийн эрхгүй нэг нэгэндээ уусдаг юм. Гайхалтай үдэш нэг нь бус хосоороо гэрэлтвэл үнэхээр гайхалтай хэрэг.
-Жоанна Хоффманы дүрээр дахин “Оскар”-т нэр дэвшиж байгаа. Гурав дахь удаагаа алтан хүний эзэн болж чадах болов уу?
-Хэлж мэдэхгүй байна. Гэхдээ шагнал гардуулах ёслолын өмнө талархаж явдаг хүмүүсийнхээ нэрийг бичсэн бяцхан захиаг биедээ авч очих болно.
-“Титаник” үргэлжилж магадгүй хэмээн хүмүүс ярилцах юм. Хэр баттай мэдээлэл вэ?
-Би сайн мэдэхгүй байна. “Титаник” кинонд дахин тогломоор байна.
-Эргээд санахад Титаник кинонд тоглож байх үеийн хамгийн сэтгэл хөдөлгөлсөн агшин?
-Онгоц сүйрдэг хэсэг. Усанд унаад хаалга дээр гардаг хэсэг. Жэк миний гараас бариад “Чи заавал амьд үлдэх ёстой” гэж хэлдэг тэр агшин. Заримдаа би бүхэл бүтэн хоёр цаг үргэлжлэх тэр киноноос яг энэ хэсгийг зүүдэлдэг. Яг л бодит мэт.
-Гэхдээ хүмүүс таныг ганцаараа амиа бодож Жэкийг үхүүлсэн хэмээн буруутгадаг. Хаалгаа хуваагаад хэрэглэх боломж байсан гэлцдэг. Хоёр талд нь суугаад л аврах алба ирэх хүртэл?
-Тиймээ. Жэкийг аврах боломж байсан. Хэрвээ бодит амьдрал дээр байсан бол Жэк ямар ч аргаар хамаагүй амьд үлдсэн байх байсан. Би жүжигчний хувиар зохиолын дагуу үүргээ гүйцэтгэсэн. Жэкийн үхлийн талаар найруулагч Жеймс Камероноос асуух хэрэгтэй байх. “Яагаад Розиг ганцаарааг нь үлдээсэн юм бэ” гээд л. Гэхдээ Жэк үхээгүй үлгэр сайхан төгссөн бол энэ кино бусад киноноос ялгагдахгүй байсан болов уу.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ