Бибер танхайрчээ

Дуучин Жастин Бибер өчигдөр найзуудынхаа хамтаар Лос Анжелес хотноо байрлах “The Nice Guy” гэх зоогийн газраар үйлчлүүлж байхдаа танхайрчээ. Тэрбээр зоогийн газраар үйлчлүүлж байхдаа гол танхимд байрлах төгөлдөр хуураар тогложээ. Тэнд цугларсан хүмүүс Биберийг дуулахыг хүсэх үед тэрбээр чангаар хашгирч, төгөлдөр хуурыг хүчтэй цохисон байна.
Хамгаалагчид аргагүй эрхэнд дуучин болон түүнтэй хамт явсан гурван залууг зоогийн газраасаа гаргажээ. Бибер “Тэд миний дуу хоолойг сонсохыг хүссэн. Би зүгээр л тэдэнд сайн сонсогдохын тулд орилсон. Би алдаа хийгээгүй. Харин төгөлдөр хуур цохисон нь миний буруу” гэж тайлбарлажээ.
Дуучин залуу өнгөрсөн сард Мексикт танхайрч, улмаар хөөгдсөн билээ. Бибер мөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 118 цаг олон нийтийн хөдөлмөр эрхэлж, автобусны буудал угаасан юм. Тэрбээр 2014 оны аравдугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа цагдаагийнханд саатуулагдаж байсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ