“Би чамд хайртай” тоглолт болно
2016-02-05

Улсын Филармонийн уран бүтээлчид энэ онд иргэд олон нийтийн урлаг гоо зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Хөгжмийн боловсролын хөтөлбөр”-ийн хүрээнд 6 төсөл хэрэгжүүлж, 33 удаагийн тоглолтыг толилуулахаар төлөвлөөд буй. Энэ жилийн гурав дахь үзвэр болох “Би чамд хайртай” тоглолтыг “Баянмонгол” жазз найрал хөгжмийн уран бүтээлчид тоглохоор зэхэж байна.

 

Тоглолтод удирдаач С.Саруул-Од /МУСТА/, Улсын Филармонийн “Баян Монгол” симфони жазз найрал хөгжим, гоцлол дуучин С.Баттулга /МУСТА/, Т.Амина /МУСТА/, Б.Дэлгэрбаяр /МУСТА/, Л.Насанбуян /МУСТА/, Т.Отгонбаяр, Б.Солонго оролцох юм.

 

Тус тоглолт Гэгээн хайрын баярын өдөр буюу энэ сарын 14-ны 19.00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болно. Тасалбарыг улсын Филармонийн кассаар болон 1900-1617 үнэгүй хүргэх юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин