Эль Чапотой ярилцсан жүжигчнийг хамгаалалтад авчээ

img

Мексикийн “Синалоа” гэх хар тамхины бүлэглэлийн тэргүүн “Эль Чапо” хочит Хоакин Гузман Лоэрагийн өнгөрсөн сарын 17-нд цагдаагийнханд баригдсан билээ. Тэрбээр өнгөрсөн оны долоодугаар сард шоронгоос зугтааж, цагдаагийнхан интерполын тусламжтай эрэн сурвалжилсан юм.

 

 

Эль Чапогийн талаар баримтат кино хийхийг хүссэн холливуудын нэрт жүжигчин Шон Пенн болон Мексикийн жүжигчин Кэйт дель Кастилло нартай уулзсанаас болж, тэрбээр баригдсан билээ.

 

“Синалоа” бүлэглэлийнхэн уг үйл явдлын дараа жүжигчин эмэгтэйг Эль Чапогийн нуугдаж буй газрыг цагдаагийнханд зааж өгсөн хэмээн буруутгаж, заналхийлсэн юм. Мексикийн прокурорын газрын хүсэлтийн дагуу жүжигчин бүсгүйг тусгай хамгаалалтад авахаар болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жүжигчний гэрийн ойролцоо цагдаагийнхан хамгаалалтад гарчээ.

 

Кастилло өнгөрөгч долоо хоногт Шон Пеннийг өөрийнх нь амь насанд аюулд оруулсан хэмээн буруутгасан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Өмнө зүгийн хатан хаан
2016-02-06