Жирэмсэн эхчүүдийг багт наадамд оролцохыг хоригложээ

Дэлхийд алдартай Бразилийн багт наадам өчигдөр Сан Паула хотноо эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хэдий тус улсад зика вирус бүртгэгдэж, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулагдахыг хориглоод буй ч энэ оны багт наадам яг цагтаа эхэлжээ. Энэ жилийн наадамд олон сая оролцогч болон үзэгч хүрэлцэн иржээ. Зохион байгуулагчид бүх хүнд шумуулаас хамгаалах цацлага зэргийг тараасан байна.
Багт наадам болохоос долоо хоногийн өмнө Засгийн газар болон зохион байгуулагчид жирэмсэн эхчүүдийг уг наадамд оролцохыг хартуу хоригложээ. Учир нь шумууланд хазуулсан эхээс жижигхэн толгойтой, сэтгэцийн өвчтэй хүүхэд мэндэлж буй юм. Улсын хэмжээнд вирусын халдвартай 3900 орчим хүүхэд мэндлээд байна. Зика вирусын улмаас багт наадмыг үзэх жуулчдын тоо харьцангуй бага байжээ.
ДЭМБ тус улсад халдвар авсан 1-1.5 сая хүн байгаа гэсэн юм. Вирусын халдвар шумуулаас гадна бэлгийн замаар халдвар тараадаг болохыг тогтоосон билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ