Ирина Шейк: Шидтэн биш л бол цаг хугацааг зогсоож чадахгүй

Оросын супермодель Ирина Шейк энэ амралтын өдөр “ELLE” сэтгүүлд өгсөн ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.
-Та үнэхээр үзэсгэлэнтэй юм. Үзэсгэлэнтэй, сайхан гэх үгсийг байнга сонсдог биз?
-Аав, ээж минь л “Миний охин их хөөрхөн, үзэсгэлэнтэй юм” гэж хэлдэг. Бусад хүмүүсээс эдгээр үгсийг тийм ч их сонсож байгаагүй. Зүгээр л “сайхан харагдаж байна” гэх мэт үгсийг байнга сонсдог.
-Бусад хүний амнаас эдгээр үгсийг үнэхээр сонсож байгаагүй гэж үү. Итгэхэд бэрх юм?
-Сонсож байсан. Гэхдээ аав, ээжээсээ их сонссон.
-Тэгвэл та өөрийгөө үзэсгэлэнтэй гэж боддог уу?
-Үгүй гэж үү. Би өөртөө сэтгэл хангалуун байдаг. Энэ үнэн шүү. Өнөөдрийн Ирина Шейкийг бүтээхийн тулд хангалттай хөдөлмөрлөсөн. Нэрийг минь олон хүн мэднэ гэдэг сайн хэрэг. Гэхдээ миний гадаад төрхийг мэддэг хүн олон байна гэдэг гайхалтай хэрэг.
-Өөртөө сэтгэл хангалуун байна гэдэг гайхалтай хэрэг. Та саяхан 30 нас хүрсэн. Ихэнх бүсгүйчүүд нас нэмэх дургүй, тааламжгүй байдаг?
-Бид шидтэн биш л бол цаг хугацааг зогсоож чадахгүй. Нас нэмэх болгондоо би үүрэг хариуцлагын тухай боддог.
-Гэр бүлийн тухай боддог уу?
-Тиймээ. Боддог. Нас нэмэх бүрдээ гэр бүл, хайр халамжийн тухай боддог. Найзуудын минь ихэнх нь гэр бүлтэй болчихсон. Саяхан дотны найз минь төрсөн. Би тэр хүүгийн загалмайлсан эх л дээ. Тэр бяцхан хүүгийн гараас барихад гайхалтай мэдрэмж төрсөн. Үнэр нь үнэхээр сэтгэл татам.
-Хүүхэдтэй болох талаар?
-Би ээж болно. Энэ бол баталгаатай үнэн. Хэзээ ээж болохоо л мэдэхгүй байна.
-Гэрлэлтийн тухай боддог гэлээ?
-Тиймээ. Энэ талаар бүх эмэгтэйчүүд боддог. Таныг ч гэсэн энэ талаар бодож байсан гэдэгт итгэлтэй байна.
-Таны карьер, хувийн амьдрал олон хүний анхаарлыг татдаг. Энэ бүхэн танд хэцүү санагддаг уу?
-Тиймээ. Тоохгүй байхыг хүсдэг ч заримдаа тайлбар хийхээс аргагүй мэдээ мэдээлэл цацагддаг.
-Таныг сонирхож байна гэдэг сайн бус уу?
-Бүх л хүн гэрэл зурагчдыг ардаасаа дагуулаад явахыг хүсдэг байх. Гэхдээ би дагуултай байхыг хүсдэггүй.
-Загвар өмсөгчөөс жүжигчин болсон. Дахин кинонд тоглох бодол байгаа юу?
-Надад тохирсон дүр л байвал би бүхий л бололцоогоо ашиглах болно.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ