С.Нямжав Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимыг тэргүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сандагийн Нямжавыг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр өнөөдөр томилжээ.
С.Нямжав нь Хууль цаазын дунд сургууль, Монгол Улсын Их сургуулийн хуулийн ангийг тус тус төгссөн, хуульч мэргэжилтэй. Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Тэргүүн түшээ” зэрэг дэвтэй. 1977 оноос хойш шүүгчээр ажиллаж байгаа тэргүүний туршлагатай шүүгчдийн нэг юм.
Тэрээр 1998 оноос хойш Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа бөгөөд 2010 онд Монгол Улсын Гавъяат хуульч цол хүртсэн аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ