Бейонси охиноо клипэндээ тоглуулжээ

Реппер Жейзи дуучин Бейонси нарын охин Блу Айви клипэнд тоглосон талаар “CNN” агентлаг мэдээллээ.
Блю ээжийнхээ “Formation” гэх дууны клипэнд тоглосон байна. Уг клип энэ сарын 15-наас эхлэн хөгжмийн чартуудаар цацагдах юм.
“Formation” дууны үгийг дуучин бүсгүй бичсэн бол Жейзи аягыг нь зохиожээ. Бейонси твиттертээ “Тун удахгүй гэр бүлийн минь бүтээл ил болно” гэсэн бол реппер эр “Охин минь ээжээсээ дутахааргүй чадварлаг жүжиглэдэг юм байна лээ” гэж жиргэсэн байна.
Хос өмнө нь охиноо хэзээ ч өөрсөд шигээ урлагийн хүн болгохгүй хэмээн ярьж байсан юм. Беойнси “Би тун муу ээж. Охиноо хүртэл муу ээж болгохыг хүсэхгүй байна” гэж ярьж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ