Уилл Смит: Хүү минь “Оскар”-ын эзэн болно

Холливуудын нэрт жүжигчин Уилл Смит өчигдөр “BBC Radio 1 Xtra”-д ярилцлага өгчээ. Тэрбээр сүүлд “Доргилт” киноны гол дүрийг бүтээсэн юм.
-Та “Доргилт” киноны Беннет Омалугийн дүрээр 88 дахь удаагийн “Оскар”-т нэр дэвшиж байгаа. Энэ дүр танд алтан хүнийг авчрах болов уу?
-Сайн мэдэхгүй л байна. Миний тоглосон уран бүтээл “Оскар”-т нэр дэвшинэ гэдэг нь нэр төрийн хэрэг. Бидний хувьд шагнал чухал. Гэхдээ үзэгчдээс магтаал сонсох нь шагнал авахаас илүү. Үзэгчдийн талархлыг үг надад илүү ихээр таалагддаг.
-Алтан хүний эзэн болохгүй байсан ч харамсахгүй гэж үү?
-Мэдээж хэрэг.
-“Оскар”-ын шагнал хэтэрхий цагаарч байна хэмээн таны гэргий Жада Панкет мэдэгдсэн. Тэрбээр мөн энэ удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг бойкотлохыг олон нийтэд уриалсан. Энэ тухай сонсоход ямар байв?
-Эхнэрээ олон нийтийн сүлжээгээр өөрийн үзэл бодлоо илэрхийлж байх үеэр би Сингапурт байсан. Сингапурын олон улсын нисэх буудалд ирэх үед сэтгүүлчид “Та эхнэртэйгээ адилхан бодолтой байна уу”, “Уилл, Уилл та ч гэсэн “Оскар”-ыг бойкотлохыг хүсч байна уу” гээд л асуусан. Би тэдний асуултыг сайн ойлгоогүй л дээ. Дараа нь зочид буудалдаа ирэх үед менежер эхнэрийн минь талаар хэлсэн. Эхнэр минь их тайвнаар “Оскар”-ын талаар ярьж, өөрийн үзэл бодлоо илэрхийлж буй бичлэгийг үзээд би их гайхсан. Шууд л эхнэр рүүгээ залгаж, яагаад ийм зүйл ярьсныг нь асуусан. Бид удаан ярилцсан. Би зүгээр л чимээгүй байхыг илүүд үзэж, зүгээр л түүний үзэл бодлыг хүндэтгэхийг хүссэн. Өөр зүйл байхгүй.
-Та их гайхсан биз дээ?
-Үнэхээр гайхсан.
-Таны гэргий ганц ч удаа “Оскар”-т нэр дэвшиж байгаагүй. Харин та гурав дахь удаагаа “Оскар”-т нэр дэвшиж байна. Олон нийт таныг “Оскар” аваагүй учир Жада ихэд бухимдаж, ийнхүү өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн гэж байгаа?
-Жадагийн бодол олон нийттэй таарч буйг би сайн мэдэхгүй. Нэр дэвшиж, шилдгүүдтэй өрсөлдөх үнэхээр гайхалтай байдаг. Шилдэг нь ялагч болдог дүрэмтэй байдаг. Шүүгчид үргэлж мэргэн шүүдэг. Тэдний сонголтод хэн ч нөлөөлөхгүй.
-“Оскар”-ын талаарх таны бодлыг ойлголоо. Таны эхнэр, хүү болон охин тань жүжигчин, дуучин. Уиллийн гэр бүл бүгд урлагийн хүмүүс. Та хүү, охин хоёрынхоо алийг нь “Оскар”-ын эзэн болно хэмээн боддог вэ?
-Жаденийг. Ямар ч эргэлзээгүй хүү минь холливуудад цахиур хагалах болно. Гарцаагүй хүү минь “Оскар”-ын эзэн болно. Би хүүгээрээ бахархдаг.
-Жаден сүүлд “Louis Vuitton” брэндийн эмэгтэй цүнхний рекламд тоглосон. 15 насандаа дэлхийн алдартай брэндийн сурталчилгаанд тоглоно гэдэг том амжилт шүү?
-Тиймээ.
-Таны охин Уиллов цомгоо гаргасан. Цомгийн бүх дууныхаа үгийг өөрөө бичсэн. Таны хүүхдүүд бусдаас өөр санагддаг?
-Тэд өөрсдийн хүчээр алдаршиж байгаа. Би эцэг хүний хувьд зүгээр л зөвлөгөө өгч байгаа. Өөрсдийн хүчээр олон шат ахисанд таатай байгаа.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ