Клуни уурлав

img

Холливуудын нэрт жүжигчин Жорж Клуни сүүлд тоглосон “Hail, Caesar” киногоороо Каннын наадамд оролцож байна. Уг бүтээлтэй холбоотой хэвлэлийн хурлын үеэр жүжигчин эр уурлаж, нэг сэтгүүлчийг хараасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.


Сэтгүүлч жүжигчнээс “Та НҮБ-ын элч. Сайн санааны элч мөртлөө яагаад дүрвэгсдэд ганц ч удаа туслахгүй байгаа юм бэ” хэмээн асуужээ. Энэхүү асуултад Клуни “Би завгүй хүн. Олон хүн тэдэнд туслаж байгаа” гэж хариулсан байна.


Хариултыг сонссон сэтгүүлч “Тэгвэл та хуурамч элч бололтой” гэхэд Клуни дургүйцлээ илэрхийлж, “Үнэхээр утгагүй юм. Би уран бүтээлч болохоос дүрвэгсдийг хариуцсан мэргэжилтэн биш” гэжээ.


Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
zov Kluunii... ter muu durvegsed bish ihenh n terroristuud bgaa
2016-02-13
222:
Зөв л үг хэлжээ
2016-02-12
лл:
хараал хэлээгүй байна шдээ. хүнийг гүтгэсэн байна. Зөв хариулсныг нь хараасан гэжээ. орчуулж байхдаа учрыг нь олоогүй бололтой.
2016-02-12