Леонардо Ди Каприо Монголд ирнэ

img

 

Холливуудын нэрт жүжигчин Леонардо Ди Каприо Монголд аялах эрхийн бичгийг 95 мянган ам.доллароор худалдан авчээ.

 

Хэрбээр энэ сарын 10-нд “AmFAR” олон улсын сангаас зохион байгуулсан буяны дуудлага худалдааны үеэр Монголд аялах эрхийн бичгийг 95 мянган ам.доллароор авсан гэнэ.

 

Монгол Улсад аялах 10 хоногийн эрхийн бичгийн төлөө тэрбээр хэд хэдэн жүжигчинтэй өрсөлджээ.  Түүний аялалыг дэлхийг тойрон аялагч, судлаач Йохан Эрнст Нильсон ахлах юм байна.

 

Аялал хэзээ эхлэх талаар тодорхой мэдээлэл гараагүй боловч "People.com" сайтад мэдээлж буйгаар "Энэ сарын 28-нд болох "Оскар"-ын шагнал гардуулах ёслолын дараах Каприогийн анхны зогсоол нь Монгол Улс байна" гэж бичжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Худлаа фейк байх оо. Ийм том од Монголд үлийгээ хийх гэж ирэхэв дээ. Ямар дэлхийн сайхан газар мундсан биш. Улаанбаатарын утаанд угаартаж мажийх гээгүй л бол
2016-02-14