Морин хуурын чуулгын “Торгоны хээ” тоглолт маргааш болно

img

Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулган жил бүр уламжлал болгон тоглодог “Торгоны хээ” гайхамшигт ардын дуунаас бүрдсэн цуврал тоглолт маргааш буюу 2016 оны 02 сарын 16-ны 19:00 цагт улсын Филармонийн концертын танхимд болох гэж байна.
 
 
Тоглолтонд улсын Филармонийн Морин хуурын чуулга, удирдаач Д.Түвшинсайхан /МУСТА/, дуучин С.Баттулга /МУСТА/, Д.Бурмаа /МУСТА/, Б.Номин-Эрдэнэ, Б.Мөнхбаатар /Түмэн эх чуулга/ нар оролцоно.
 
Тоглолтын тасалбарыг улсын Филармонийн кассаар болон 1900-1617 үнэгүй хүргэж байна.
 
Торгоны хээ шиг гайхамшигт ардын дуугаа аялгуулан хөгжимдөх ариун өргөөнд саатан морилно уу.
 
 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ