“БАФТА”: Каприо ялалт байгуулжээ

Их Британийн кино, телевизийн урлагийн академи “БАФТА” энэ оны шилдгүүдээ тодруулсан байна. Шагнал гардуулах ёслолын үеэр "The Revenant" буюу “Амилсан чөтгөр” кино таван номинацид ялалт байгуулжээ.
Уг бүтээл шилдэг киногоор шалгарсан бол гол дүр, жүжигчин Леонардо Ди Каприо “Шилдэг эрэгтэй жүжигчин” номнацийн эзэн болсон байна. Мөн найруулагч Алехандро Гонсалес Инъяриту “Шилдэг найруулагч”, Зураглаач Эммануэль Любецки “Шилдэг зураг авалт” номнацийн эзэн болжээ.
“Амилсан чөтгөр” кино өнгөрсөн сард зохион байгуулагдсан “Алтан бөмбөрцөг” наамдаас “Шилдэг кино”, “Шилдэг эрэгтэй жүжигчин” номнацид ялалт байгуулсан билээ. Каприогийн гол дүрийг бүтээсэн уг бүтээл өнөөдрийн байдлаар 300 сая ам.долларыг ашиг олоод байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ