“Риголетто” дуурь тоглогдоно

img

 

В.Гюгогийн “Хааны зугаа цэнгэл” зохиолоос сэдэвлэсэн "Риголетто" дуурийг энэ удаад найруулагч  Ё.Цэрэндолгор найруулж байна. “Риголетто” бол хөгжмийн зохиолч Ж.Вердийн оргил бүтээлүүдийн нэг бөгөөд дуурийн дуучдаас өндөр ур чадвар, техник, жүжиглэлт шаарддаг.  Хотын иргэд, Вангийн өргөөнийхөнд ДБЭТ-ын найрал дуучид оролцоно.

 

  • Риголетто       /Ордны алиа салбадай/  /баритон/  
  • Мантуанский   /Герцог/         (тенор)  
  • Жильда-     /Риголеттогийн   охин/   (сопрано)   
  • Спарафучиле /хөлсний  алуурч/        (бас)         
  • Маддалена   /түүний   дүү/             (меццо-сопрано)
  • Жиованна    /Жильдагийн   зарц/   (меццо-сопрано)
  • Монтероне гүн                                  (бас)             
  • Марулло                                           (баритон)     
  • Борса                                               (тенор)        
  • Чепрано   гүн                                   (бас)             

 

Гурван бүлэг дөрвөн үзэгдэлтэй тус дуурь нь XVI зууны үеийн Италийн Мантуа хотын хааны ордны зугаа цэнгэлийг харуулахаас гадна түүний золиос болж байгаа "Риголетто" хэмээх алиа салбадай болон түүний охин Жильдагийн хайр сэтгэл, амьдралын түүхийг өгүүлдэг билээ.

 

Мантуаны эзэн вангийн өргөөнд их найр наадам болж, вантан өөрийнхөө завхай явдлыг ид хав болгон гайхуулж дуулна. Вангийн шалиг явдал, хатуу хэрцгий тоглоом шоглоомыг байнга дэмжин дэвэргэж, түүний итгэлийг хүлээж дураараа аашилж явдаг Ордны салбадай Риголеттогоос ордныхон цөм айн хулчийж битүүхэн атаархаж буй үзэгдлээр үйл явдал өрнөнө.

 

“Риголетто” дуурь энэ сарын 20,21-ны 17.00 цагт ДБЭТ-ын тайзнаа тоглогдоно.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ